Quantcast
Channel: Miss.mn »үс
Viewing all 104 articles
Browse latest View live

Үс сайхан бол зүс сайхан

$
0
0

1cf5670d8c9444a269f483b9e8f4d3d8Үсний засалтаа өөрчилж, өөр өнгөөр будах нь хүний төрхийг эрс өөрчилдөг. Ихэнх тохиолдолд тэдгээр “туршилт” сайн үр дүн авчирдаг ч хэзээ ч хийж болохгүй зүйлс ч бий. “Marie Claire” сэтгүүл ийн зөвлөж байна.

1. Хэтэрхий харлуулах хэрэггүй
 
Хэдэн зуун жилийн турш хар үс гоо сайхны нэг бэлгэдэл байсаар ирсэн ч хэт хараар будах нь нас нэмж, овортой харагдуулдаг. Тэр дундаа ногоон, цэнхэр өнгийн нүдтэй хүмүүс хараар будах бүр ч хэрэггүй юм. Хэрвээ та үсээ бараан өнгөөр будмаар байгаа бол тас хар биш бор өнгийг сонгосон нь дээр.
2. Үс ороогч баяртай!
 
Охид бүсгүйчүүд үсний хайч, ороогчоор үсээ буржийлгадаг байсан цаг хэдийнэ өнгөрчээ. Ийн дэндүү буржийлгасан үс сайхан төрх, нүүр будалтыг тань дараад зогсохгүй алиалагч мэт л харагдуулах болно. Харин үл мэдэг долгиотуулсан үс таныг хамаагүй дур булаам харагдуулна хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Үсийг бага зэрэг долгиотуулахад хэвээ амархан алдах муу талтай. Тэгвэл үсний хөөсний тусламжтай бүтэн өдрийн турш нүд булаам төрхөө хадгалаарай.
4-300x259
3. Аль нэгийг нь л сонго
 
Үсний дээд хэсэг шулуун, доод хэсэг буржгар байх нь уйтгартай, зарим тохиолдолд эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс та шулуун, долгионтой үсний аль нэгийг нь л сонгох хэрэгтэй.
4. Чёлкоо тайруулахаа мартуузай
 
Бүсгүй та ажил ихтэй, гэрт ч зохицуулах асуудал мундахгүй байна уу? Үс тань нүд даван ургасныг ч анзаарах сөхөөгүй байгаа гэж үү? Урт ургасан чёлк царайг тун ч их дардаг. Тэгээд ч та чёлкоо ургуулахаар шийдээгүй л бол байнга тайруулах нь зөв. Угаас чёлк тайруулахад хамгийн ихдээ л 15 минут зарцуулагдана шүү дээ.
5. Үс засалтаа хувцаслах хэв маягтайгаа хослуулаарай
 
Богино засалттай үс нүүр царайны төрхийг тодотгож, дур булаам харагдуулах нь бий. Гэхдээ та богино засалттай болохоор шийдсэн бол үсэндээ хайч хүрэхээс өмнө хувцаслах хэв маягтайгаа зохицох эсэхийг бодоорой. Байнга бошинз, даашинз тэргүүтэй хувцас өмсдөг хүнд богино үс төдийлөн зохихгүй нь мэдээж.
37

Энэ хаврын трэнд үсний эмэгтэй үсний засалтууд

Хамгийн сайхнаар үсээ янзалъя

$
0
0

Natural-Ways-to-Get-Straight-HairsХавар болжээ охид минь. Өвлийнхөө ноосон малгайнаас салж гоёмсог намирсан үсээ гайхуулах цаг ирсэн байна. Би заримдаа нэгэн хэвийн үснээсээ уйдаад тайруулчихмаар ч юм шиг өнгийг нь өөрчлмөөр ч юм шиг санагддаг. Надтай адилхан мэдрэмж төрдөг охиддоо гэж хэлэхэд будаж,тайрч дараа нь харамсахаар зүйл хийхгүйгээр үүнийг шийдэх хамгийн амархан арга бол өдөр бүр үсээ гоёор сүлжиж, боож болно. Ингээд охид бүсгүйчүүддээ амархан,хурдан хугацаанд үсээ өвөрмөц,гоё болгох аргыг танилцуулъя.

Үсээ хэрхэн хурдан ургуулах вэ

$
0
0

tumblr_mjqjpigerV1s7pwu5o2_400_large1. Уураг бол үсний хоол.

2. Витамин C эрүүл үстэй байх шалтгаан.

3. B –гийн төрлийн витаминууд үс ургалтыг ихэсгэдэг.

4. Төмөр үсний уналтыг зогсооно. Бүсгүйчүүд ялангуяа сарын тэмдэгийн үед ихээр төмрийн дутагдалд орж үсний уналт нь ихэсдэг учир энэ үед заавал уух хэрэгтэй.

5. Ус сайн уу. Өдөрт дор хаяж 4-6 стакан ус ууж байж хүн эрүүл байна. Харин үсний уналт ихтэй бол дор хаяж 6 стакан ус ууж байж үсний хуурайшилт багасна.

6. Согтууруулах ундаа бол үсний дайсан. Үсээ түргэн эрүүл ургуулах хүсэлтэй байгаа бол согтууруулах ундааг бага хэрэглэ. Мэдээж хааяа уух тохиолдол байна шүү дээ. Тэгвэл 150гр улаан цагаан дарс уух тутамд 1 стакан ус, хэрэв өндөр хэмжээний дарс уухаар шийдсэн бол 100гр тутамд 2 стакан ус уух хэрэгтэй.

7. E витаминийг бүсгүйчүүдийн витамин E витамин арьс үсний хоол л гэсэн үг. Тэр болгон элбэг хүнсэнд байдаггүй ч төрөл бүрийн самаранд харин их хэмжээгээр агуулагддаг.

8. Тамхиа зогсоо. Тамхи хуйханд очих цусны эргэлтийг багасгаж үсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үсний булцруй ширгэж хуйх хуурайшин үс ихээр унадаг.

9. Гялалзсан зөөлөн үсний анд А витамин. А витамин нь үсний ус тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсний гэмтэлийг багасадаг ач холбогдолтой. А витамин нь лууван, хулуу, чихэрт төмс, гүн ногоон өнгөтэй бүх төрлийн ногоонд ихээр агуулагддаг.

10. Өдөр тутмын амрах хооллох цагийн хуваариа алдалгүй барьж бай. Цагтаа хооллож унтаж амарч байх эрүүл эрч хүчтэй байхын нэг чухал хэсэг. Сайн амраагүй үед арьс хуурайшиж үс ихээр унадаг шүү дээ. Мөн байнгийн дасгал тодорхой хэмжээгээр хийж бай. Ингэснээр бодисийн солилцоо цусны эргэлт нэмэгдэн арьс үс өөрөө аяндаа эрүүлжиж эхэлнэ.

Гэрийн нөхцөлд үсээ өтгөн, хөвсгөр болгох нууцаас…

$
0
0

10450431_397568510422495_617358487794782645_nУрин дулаан хаварын улирал ирлээ. Охид, бүсгүйчүүд маань мэдээж малгайндаа баяртай гэж хэлж. Өглөг сайхан үс хэн бүхний чимэг. Тиймээс л үс сайхан бол зүс сайхан гэдэг.

Гэтэл өвлийн турш малгайнд дарагдсан үс тань таныг гундуухан харагдуулаад байна уу? Шалчийж налмайчихаад нэг л болж өгөхгүй байгаа бол эмэгтэйчүүд та бүхэн минь доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Энэ бол маш энгийн бөгөөд үсийг богино хугацаанд өтгөн, хөвсгөр, эрүүл намирсан болгох арга юм. Гэхдээ ганц хоёрхон удаа хийгээд л таны хүссэн үр дүнг өгнө гэж байхгүй шүү. Тиймээс тогтмол хийж заншаарай! Юутай ч эхний удаагаас авахуулаад л таньд өөрчлөлт мэдрэгдэх болно.

Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск: Шим тэжээлээр баялаг шингэн талх буюу шар айргийг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 мин дараа угаана.

Төмс, зуун настын холимог маск: Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск. Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад дээр нь хоёр хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампул А болон Е витамин нэмнэ. Эдгээрийг холиод холимогоо хуйхандаа түрхэж массажлан 2 цагийн турш толгойгоо боож, цэвэр усаар зайлж угаана.

Нимбэгний ангижруулагчаар угаа: Хэрэв үс чинь шингэн, тэгсэн атлаа уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг бол нимбэгний шүүс, усыг тэнцүү хэмжээгээр хольж үсэндээ түрхэж массажлаад 5 минутын дараа зайлаарай. Үүнийг шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск таны үсийг амь оруулах болно.

Өтгөн үстэй болохыг хүсвэл өөрөө шампуниа хийгээрэй: 250 мл хүүхдийн шампунь, В витамины ампул тариа, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг холиод том шампунийн саванд хийж хэрэглээрэй. Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

Үсийг 1 сард 3 +7 см ургуулах супер маск

$
0
0

11075149_1417778531859898_9199058806503577387_nБэлтгэх зүйлс: 

1 ампул витамин В6;
1 ампул витамин В12;
1 грамм витамин С (С витамины уусмал);
 2 хоолны халбага касторовын тос
 2 хоолны халбага зөгийн бал
 2 хоолны халбага орчим үсний тос ( дурын )
 Бүгдийг холин үсний угт жигд түрхэж массаж хийсний дараа үсээ алчуураар боох буюу малгай өмсөн 1 цаг орчим болно. Дараа нь бүлээн усаар сайтар угааж өгөх ба бэлдмэлийг түрхэн халуун ууранд орж болдог байх нь. Ингэснээр  хуйх эрүүлжиж үс урт урганаа.

Үсээ их будах нь олон өвчний шалтгаан болдог

$
0
0

1460345896570b1c285d8991970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг.

Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагдсан байна.

Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ.
Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна.

Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ. Тиймээс бүсгүйчүүдээ үсээ аль болох бага будаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ эрүүл мэнд хамгаас чухал.

Үсээ шуух энгийн бөгөөд дэгжин аргууд

$
0
0

1460508475570d973be4854

Охид эмэгтэйчүүд маань зөвхөн баяр ёслолд ч гэлтгүй өдөр тутамдаа энгийн бөгөөд гоёмсгоор үсээ шуудаг болжээ. Үс шуух нь хүнийг цэвэр цэмцгэр, дэгжин харагдуулдаг. Мөн үс шуулт нь хүзүүг тодотгож өгөх тул хүзүүг урт сайхан харагдуулдаг. Үсийг монгол дээл болон босоо захтай хувцас дээр, ажил хэрэгч оффис хувцас дээр шуух нь их зохимжтой. Мөн ажил хэрэгч эмэгтэйчүүд, оффисийн ажилчид үсээ шуух нь тухайн хүний ажлын онцлогыг илтгэж, тодотгож өгдөг.

Ингээд үс шуух энгийн бөгөөд дэгжин аргуудаас танилцуулъя.


Үс сайхан бол зүс сайхан

$
0
0

tumblr_lqgzlc50MI1qbs9aho1_500_largeҮс самнах:
Энэ нь иллэгийн нэг хэлбэр. Арьсанд хүрснээр цусны эргэлтийг эрчимжүүлж, үсний ургалтанд нөлөөлнө. Урт үсийг үзүүрээс нь эхэлж самнана. Самны шүд нь өргөн бөгөөд цөөвтөр байх ёстой.

Шампунь хэрэглэх:
Үснийхээ онцлогт тохирсон шампунь хэрэглэхдээ үсний урт богиноос хамааран 1-2 удаа хэрэглэнэ. Усанд (2 х/х цагаан цуу) хийж үсээ зайлбал гялалзсан өнгөтэй болно. Энэ нь ангижруулагчаас давуу. Хэвийн үсийг өдөр алгасан тогтмол шампуньдаж угаавал хэврэгшинэ. Иймд долоо хоногт 1-2 удаа угаахад болно

Тослог үс. Маш амархан тослогтож, наалдамхай болж арьс загатнуулахад нөлөөлөх нь бий. Гэхдээ энэ тохиолдолд ч үсийг байнга угаах нь хэврэгшүүлдэг. Долоо хоногт 2-3 удаа шампуниар угаахад болно. Угаасны дараа аяга усанд нэг ц/х цагаан цууг усандаа хийж угаавал тослогтох нь арай багасна.
tumblr_static_cara
Хуурай үс. Энэ төрлийн үсийг хэт бохирдоогүй бол долоо хоногт 1 удаа угаана. Ойр ойрхон үсний уг, арьсанд нь оливийн тос түрхэж байвал сайн. Мөн үсний ургалтанд сайн нөлөөтэй витамин B хэрэглэвэл зүгээр.(тосон уусмалаар байдаг). Илүүдэл тосыг зөөлөн алчуураар, арчиж арилгана. Хуурай үсэнд хүүхдийн шампунь, шингэн саван тохиромжтой. Хуурай үсэнд халуун бигуж, сэнс зэргийг аль болох бага хэрэглэ. Бие организмд витамин А, тосон хүчил дутагдахад үс хэврэгших нь бий. Энэ тохиолдолд хоол хүнсний дэглэмдээ анхаарах шаардлагатай.

Үс унах. Үүнд янз бүрийн шалтгаан нөлөөлнө. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, мэдрэлийн систем доголдоход үс унах нь бий. Хоол хүнсэндээ В витаминаар баялаг хүнсийг оруулах нь чухал.

Үсээ янзлах хялбар аргууд

$
0
0

Урт үсээ хэрхэн янзлахаа мэдэхгүй байна уу бүсгүй минь. Тэгвэл танд урт үсээ хялбар аргаар аятайхан янзлах аргуудыг хүргэж байна.

1ltmouk0a22bq3ud43vik4e2pv 1mi13b75tu1nlsfcp705qcg044 3moo846uvg0khjetaso8l0sbrg 4opgso29r67nsbtuc3qrjm86rg 5erdevrv14fm7bg566s5oups0m 5tulihbb4ep2ulquog34ul38iq 6umqepaqsntfblle47olucam5g 6v8mg6oafgvoqhlke036ns3np9 7ct3pc840dbetn6or2s3tsukkv 67ghncmofbbqckgq19lmodgoeq 30084lc0obhrqnudrrev9pt92b 35972fkeqtfg3uftvmvu05t6us

Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

$
0
0

12932686_1058788470845965_3462924243273028519_nҮсээ гэмтээхээс хамгаалах.
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.

Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй.
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.

Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.

Үсээ хлор болон давстай уснаас хамгаал.
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.

Үсээ нар, салхинаас хамгаал.
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.

Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар.
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.

Цусны эргэлтээ сайжруул!
Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул.
Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй.

Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц.
Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.

Угаалт хоорондын зайгаа уртасга.
Ихэнх урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.

Халуун усаар бүү угаа.
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.

Үсээ урт ургуулах арга

$
0
0

121801. Үсээ гэмтээхээс хамгаалах.
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.

2. Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй.
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.

3. Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.

4. Үсээ хлор болон давстай уснаас хамгаал.
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.

5. Үсээ нар, салхинаас хамгаал.
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.

6. Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар.
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.

7. Цусны эргэлтээ сайжруул! Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул.
Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй.

8. Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц.
Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. ♥ Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.

9. Угаалт хоорондын зайгаа уртасга.
Ихэнх урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.

10. Халуун усаар бүү угаа.
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.

Үсээ хурдан ургуулах шилдэг аргууд

$
0
0

556478_396088800404060_339467156066225_1564254_465823173_n_largeҮс сайхан бол зүс сайхан гэдэг. Бүсгүй та хурдан хугацаанд намирсан урт үстэй болмоор байна уу? Тийм бол дараах зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулаарай.

  • 2ш улаан сонгиныг хальсалж цэвэрлээд, миксердэнэ. Шүүс болтол нь миксердсэний дараа нэг цайны халбага зөгийн бал нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэн массаж хийж хагас цаг орчим байлгана. Энэ нь таны үсийг ургуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой.
  • Өдөрт 6-с 8 аяга ус уу. Ус үс болон арьсыг чигшүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно.
  • Шампунь болон ангижруулагч нарыг хослуулан хэрэглэ. Ангижруулагч таны үсийг зөөлрүүлэхээс гадна ургалтанд тустай байдаг.
  • Урт эрүүл үстэй болохыг хүсч байвал 14-21 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс бага зэрэг тайраарай. Маш үр дүнтэй арга шүү.
  • Үсээ дээш шуу. Үсээ ургуулахыг хүсч буй бол битгий задгай тавиарай. Аль болох үсээ дээшээ шуух хэрэгтэй. Үсээ угаасаны дараа үсээ шууж заншвал таны үс хэдхэн өдрийн дотор гайхалтай ургах болно.
  • Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд таны үс дөрвөн долоо хоногийн дараа таны үс 2-3 см ургах болно.
  • Үсний уг гэмтсэн бол хурдан ургаж чадахгүй. Гэмтэлтэй үс эрүүл үснээс удаан ургадаг. Тиймээс хими, будаг, ороодог хайчнаас түр татгалцаад нэн түрүүн үсний тэжээл сайн хэрэглээрэй. Үсний уг хэсгийг эрүүл байлгах нь хамгийн чухал шүү. Мөн урт үстэй хүн бол үсээ боож унтах нь илүү сайн.
  • Төмөр нь үс ургахад маш их нөлөөтэй учраас төмөр орсон хүнсний бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглээрэй.
  • Үсээ сайн самнавал хуухан дахь цусны эргэлт сайжирч үс ургахад нөлөөлнө. Гэхдээ үсээ нойтноор нь самнаж болохгүй. Тэгвэл үсний уг гэмтдэг учраас заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай. Үсээ угаахаасаа өмнө самнавал бүүр сайн. Мөн нарийн шүдтэй хавтгай самнаас бөөрөнхий самыг илүү хэрэглэж байгаарай.
  • Үсээ орой угаах нь өглөө угаахаас илүү хурдан ургуулдаг. Ингэхдээ заавал үсээ хатааж унтаарай. Ингэхгүй бол үс ургах нь бүү хэл гэмтэх аюултай шүү.

9cdb59e0af147cf818c260b73810f9dd

Үсээ их будах нь аюултай

$
0
0

12924339_1058788474179298_5803147588249935043_nБүсгүй та үсээ хэр их буддаг вэ? Үсээ олон дахин будсанаар ямар аюултай болохыг та мэдэх үү? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагдсан байна. Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ.

Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна. Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ. Тиймээс бүсгүйчүүдээ үсээ аль болох бага будаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ эрүүл мэнд хамгаас чухал шүү дээ.

Үсэндээ талхаар маск тавих арга

$
0
0

 

Эмэгтэй хүний бахархлын нэг нь хөвсгөр, эрүүл гоёмсог үс байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд үс арчилгаандаа онцгой анхаарал хандуулж, үс бэхжүүлж, тэжээл өгөх гоо сайхны арга хэрэглэдэг. Харамсалтай нь хөвсгөр үс байгалиас заяасан байдаг тул нэгэнт гэмтсэн үед тэр бүр эргүүлэн хэвэнд нь оруулахад тийм ч амаргүй байдаг. Гэхдээ олон жилийн туршид хүмүүс хэрэглэн, шалгарсан аргууд бас бий. Эдгээрийн нэг нь бидний өдөр тутмын хүнсний салшгүй нэг хэсэг болсон талх. Талх олон төрлийн ашигтай чанарыг өөртөө агуулсан байдаг тул үсэнд маск тавихад нэн тохиромжтой.

Үсэнд тустай шинж чанарууд
Талхны найрлагад олон төрлийн витамин, эрдэс, тэжээлийн бодисууд орсон байдаг тул үсний ургалт, бүтцэд сайнаар нөлөөлдөг.  Таны үс удаан ургаж, хэврэг, эсвэл салаалж байгаа бол талхан маск танд яг хэрэгтэй зүйл. Ялангуяа хар талх үсэнд тэжээл өгч сэргээх, эмчлэхэд хамгийн хямд, мөн тун ч үр дүнтэй аргад тооцогддог.  Түүнчлэн талхаар бэлдсэн маск нь бүхий л төрлийн үсэнд тохирдог, олон төрлийн гэмтлийг арилгадаг гэдгээрээ давуу талтай.

Хар талхан маск
Хар талхаар маск хийхийн тулд танд 200 грамм талхны үйрмэг, ус хэрэгтэй болно. Талхны үйрмэг дээрээ буцалсан ус хийн /ус талхны үйрмэгээс давах ёсгүй/, ингээд талхны үйрмэг ус бүрэн шингээх хүртэл 30 минут байлгана. Үүний дараа бэлэн болсон зуурмагийг хуйх, үсэндээ жигд түрхэн, гялгар уут, алчуураар орооно. Гучин минутын дараа үсээ бүлээн усаар угаан максны үлдэгдлийг арилгана. Энэхүү маск нь үсийг бэхжүүлж, унахаас сэргийлнэ.

Тарагтай талхан маск
Энэ маскны найрлагад хар талх, тослоггүй тараг орно. Талхаа бутлан үйрмэг болгоод бага зэрэг тараг хийн, 30 минут байлгана. Үүний дараа бэлэн болсон зуурмагийг сэрээ эсвэл блендер ашиглан бутална. Бэлэн болсон маскийг үсний уганд жигд түрхээд 60 минут байлгана. Үүний дараа үсээ бүлээн усаар угаана. Энэ маскийг үс бэхжүүлэх болон үс ургуулах зорилгоор ашиглахад үр дүнтэй.

Зөгийн балтай талхан маск
Маскны найрлагад 200 грамм хар талх, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага гич, нэг өндөг, нэг цайны халбага ургамлын тос орно. Талхны үйрмэг дээрээ буцалсан ус хийн 30 минут байлгана. Үүний дараа зөгийн бал, гич, ургамлын тос нэмээд сайтар хутган үсэндээ түрхэнэ. Үсээ гялгар уутаар ороож, эсвэл зориулалтын малгай өмсөн, гадуур нь алчуураар ороогоод цаг байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ маск гэмтсэн үсийг сэргээж, гялалзсан өнгөтэй болгодог.


Жүржийн хальсаар үсээ зөөлрүүлцгээе

$
0
0

Америкийн “www.wikihow.com” сайт жүржийн хальсаар үсээ зөөлрүүлэх аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Та өөрийн боломжиндоо тааруулан хэдэн ч ширхэг жүржийн хальс хэрэглэж болно.

 

Алхам №2

 

 

Жүржийн хальсаа жигнүүр дээр хийгээд дээрээс нь жүржийн шүүс хий.

 

Алхам №3

 

 

Дараа нь 1-2 цаг жүржээ жигнэ.

 

Алхам №4

 

 

1-2 цагийн дараа хальс зөөлрөх болно.

 

Алхам №5

 

 

Жүржийн хальсаа даавуунд хийгээд саванд шах.

 

Алхам №6

 

 

Шахсан хальс дээрээ бага зэргийн ус хийгээд үсээ угаа. Үсээ угаахаасаа өмнө шампунь бүү хэрэглэ. Харин жүржээрээ угаасныхаа дараа шампунь хэрэглэ. Ганцхан угаалтаар таны үс гайхалтай зөөлрөх болно.

Б.Дэлгэрцэцэг

Үсээ урт ургуулах хялбар арга

$
0
0

213Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Бүсгүй та хурдан хугацаанд намирсан урт үстэй болмоор байна уу? Тийм бол дараах зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулаарай. 2ш улаан сонгиныг хальсалж цэвэрлээд, миксердэнэ. Шүүс болтол нь миксердсэний дараа нэг цайны халбага зөгийн бал нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэн массаж хийж хагас цаг орчим байлгана.

Энэ нь таны үсийг ургуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой. Өдөрт 6-с 8 аяга ус уу. Ус үс болон арьсыг чигшүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно. Шампунь болон ангижруулагч нарыг хослуулан хэрэглэ. Ангижруулагч таны үсийг зөөлрүүлэхээс гадна ургалтанд тустай байдаг. Урт эрүүл үстэй болохыг хүсч байвал 14-21 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс бага зэрэг тайраарай. Маш үр дүнтэй арга шүү. Үсээ дээш шуу. Үсээ ургуулахыг хүсч буй бол битгий задгай тавиарай. Аль болох үсээ дээшээ шуух хэрэгтэй.

Үсээ угаасаны дараа үсээ шууж заншвал таны үс хэдхэн өдрийн дотор гайхалтай ургах болно. Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд таны үс дөрвөн долоо хоногийн дараа таны үс 2-3 см ургах болно. Үсний уг гэмтсэн бол хурдан ургаж чадахгүй.

Гэмтэлтэй үс эрүүл үснээс удаан ургадаг. Тиймээс хими, будаг, ороодог хайчнаас түр татгалцаад нэн түрүүн үсний тэжээл сайн хэрэглээрэй. Үсний уг хэсгийг эрүүл байлгах нь хамгийн чухал шүү. Мөн урт үстэй хүн бол үсээ боож унтах нь илүү сайн. Төмөр нь үс ургахад маш их нөлөөтэй учраас төмөр орсон хүнсний бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглээрэй. Үсээ сайн самнавал хуухан дахь цусны эргэлт сайжирч үс ургахад нөлөөлнө. Гэхдээ үсээ нойтноор нь самнаж болохгүй.

Тэгвэл үсний уг гэмтдэг учраас заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай. Үсээ угаахаасаа өмнө самнавал бүүр сайн. Мөн нарийн шүдтэй хавтгай самнаас бөөрөнхий самыг илүү хэрэглэж байгаарай. Үсээ орой угаах нь өглөө угаахаас илүү хурдан ургуулдаг. Ингэхдээ заавал үсээ хатааж унтаарай. Ингэхгүй бол үс ургах нь бүү хэл гэмтэх аюултай шүү.

http://news.zindaa.mn/1u53

Үсийг нэгхэн сард 3 +7 см ургуулах супер маск

$
0
0
Top-Tips-For-Long-HairБэлтгэх зүйлс:  
1 ампул витамин В6;
1 ампул витамин В12;
1 грамм витамин С (С витамины уусмал);
 2 хоолны халбага касторовын тос
 2 хоолны халбага зөгийн бал
 2 хоолны халбага орчим үсний тос ( дурын )
 Бүгдийг холин үсний угт жигд түрхэж массаж хийсний дараа үсээ алчуураар боох буюу малгай өмсөн 1 цаг орчим болно. Дараа нь бүлээн усаар сайтар угааж өгөх ба бэлдмэлийг түрхэн халуун ууранд орж болдог байх нь. Ингэснээр  хуйх эрүүлжиж үс урт урганаа.

Энэ зун шинээр турших, үсний 10 стиль

$
0
0

334

Нэгэн хэвийн үстэй байхаас залхаж байна уу? Тайруулахаасаа өмнө дараах засалтуудыг өдөр бүр нэг нэгээр нь туршаад үзээрэй.

1. Bella Hadid

Pony tail хэзээ ч бүр хэзээ ч моданаас гарахгүй. Чамайг маш дэгжин, гоёмсог харагдуулна шүү.

2. Doutzen Kroes 

Үсээ хагас боогоод бага зэргийн үс урдуураа унжуулвал чи маш секси харагдах болно.

3. Jessica Alba 

Өөрийгөө илүү хүчтэйгээр мэдрэхийг хүсвэл энэхүү засалтыг туршаарай. Хар өнгийн хувцас болоод савхин хүрэм дээр жинхэнэ янзтай харагдуулна шүү.

4. Toni Garrn

Үсээ голоор нь хуваагаад чихний ардуураа хийчих өдөр бүр задгай тавьдаг стилиэс чинь үнэхээр өөр харагдуулна.

5. Lily Donaldson

Үсээ сул боогоод сүлжих бас л энгийн хэрнээ донжтой харагдахад тусална.

6. Hailee Steinfeld

Боксчин маягийн сүлжилт хийгээд доод хэсгээрээ үсээ сул үлдээгээрэй.

7. Blake Lively

Үсний чимэг тохирсон газраа зүүж чадвал гоёмсог харагдахад чинь тусална.

8. Claudia Schiffer

Сул долгио чамайг хамгаас хөөрхөн харагдуулна.

9. Jourdan Dunn

Хуримын маягийн энэхүү засалт хийгээд урдуураа бага зэргийн үс унжуулаарай. Чи үнэхээр хөөрхөн харагдана.

10. Rosie Huntington Whiteley

Бүх үсээ овоолоод яг түүн шиг харагдахаар боогоорой. Чи ихэмсэг бас хамгийн тачаангуй бүсгүй гэдгээ бусдад мэдрүүлэх болно.

Эх сурвалжийн линк. http://fashion.everyday.mn/content/read/78049.htm

Чиний үсийг гайхалтай болгох итгэмээргүй 4 зүйл

$
0
0

517Хавар болохоор гоо сайхан алдагдаж , нэг л биш болж эхэлдэг. Үсээ хэрхэн арчлах талаар толгойгоо гашилгах хэрэггүй болсон шүү. Итгэмээргүй хэдэн зүйлийг та бүхэндээ хүргэе.

1. Пиво

Тиймээ чи зөв уншсан. Пиво чиний үсийг зөөлрүүлэн гайхалтай сайхан болгох болно. 1 шилтэй пивоор угаагаад үзээрэй. Дараа нь усаар сайтар зайлах нь зүйтэй. Тэгэхгүй бол үнэр нь салахад хэцүү шүү.

2. Өндөг

Үсэндээ өндөгний маск тавиарай. Өндөг нь үсэнд чинь тэжээл өгөх болно. Бага зэрэг оливын тостой холиод хуйхандаа түрхээрэй. 10-15 мин байлгасны дараа сайтар угаах хэрэгтэй.

3. Муудсан майонез

Хугацаа нь дууссан майонезыг угандаа түрхэн 10-20 мин байлгаарай. Тэжээл өгөн хаг багасгах болно. Хуурай үстэй хүн түрхвэл дажгүй санагдсан. Тослог үсэнд өндөг түрхэх нь зөв.

4. Халгай

Итгэмээргүй гэхэд хэцүү л юм. Гэхдээ охиддоо хэрэгтэй байх гэж бодлоо. Мэдээж хүн бүрийн мэддэгээр халгай нь үсний ургалтыг сайжруулдаг. Гадуур маш их зарагдаж байна лээ шүү. Шинэхэн халгай аван нухаад үсэндээ түрхэх , усанд хийн 5,6 цаг байлгасны дараа үсээ зайлаарай.

Viewing all 104 articles
Browse latest View live